avatar
avatar

"Итгэл" клуб сүлд дуутай боллоо /Сонсох/

2010-03-22, 19:00


Сувилахуйн "Итгэл" клуб өөрийн сүлд дуутай боллоо. Уг дууны шүлгийг сувилахуйн 303-р ангийн оюутан "Итгэл" клубын тэргүүн М.Цэрэнтогтох бичиж "Одод" студын захирал Д.Дэлгэрцогт аялгууг зохиож,залуу дуучин Д.Өнөржаргал дуулсан байна. Та бүхний дуулах дуртай дуу болно гэдэгт найдаж байна.







Үг: М.Цэрэнтогтох

Ая: Д.Дэлгэрцогт

Залуу дуучин: Д.Өнөржаргал

Эрдмээр гэрэлтсэн залуус

Өглөөний мандах нарыг

Сэтгэлийн сайхнаар угтаад

Өнө алсын ирээдүйгээ

Сэвгүй өөдрөг төсөөлж

     Д/х:Энэрэлт эрдмийнхээ гэгээн өргөөнөөс

           Эрдмийн дээдийг өвөрлөсөн

           Этүгэнчүүд бид бүгдээрээ

           Эрдмээр гэрэлтсэн залуус аа

Сүүн цагаахан өмсгөлөөр

Ижилдэн жигдэрч гоёоод

Сүүдэргүй гэгээхэн мөрөөдөлдөө

Итгэлийн дээдээр тэмүүлсэн

    Д/х:
Энэрэн хайрлах сэтгэлийг

Эрхэм зорилгоо болгоод

Авралын нандин увьдсаа

Ард олондоо зориулахаар

     Д/х:


 

 

 

 

 

 

 

2009 оны 11-р сарын 25 нд

Улаанбаатар хот.