"Гэр бүл төлөвлөлт" сэдвээр сургалт зохион байгууллаа
Сувилахуйн “Итгэл” клубээс “Гэр бүл төлөвлөлт” сэдвээр оюутнуудад сургалт явууллаа. Сургалтыг “Эх барих” хичээлийн хүрээнд сувилахуйн 3-р курсын оюутнууд өртөөчилсөн байдлаар зохион байгуулсан юм. Хичээлийн хүрээнд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүд, БЗХӨ, үр хөндөлт, үргүйдэл зэрэг асуудлаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтанд идэвхитэй хамрагдсан оюутнууддаа баярлалаа.