avatar

Сүүгээр далласан ижий-Шинэ дуу

2010-12-03,16:36
 Нийтийн дууны урлагт хүч түрэн орж ирж буй залуу дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрийн дуулсан шинэ уран бүтээл СҮҮГЭЭР ДАЛЛАСАН ИЖИЙ  дууг та бүхэндээ хүргэж байна. Уг дууны шүлгийг сувилахуйн 4-р курсын оюутан М.Цэрэнтогтох бичсэн байна. М.Цэрэнтогтох урьд нь "Үйлс гэгээн сувилагч", "Эрдмээр гэрэлтсэн залуус", "Аялан дуулсаар очно доо" зэрэг дууг зохиож байсан бөгөөд 2009-2010 оны хичээлийн жилд сувилахуйн "Итгэл" клубын тэргүүнээр ажиллаж байсан билээ.

           S.Delgertur-Nuden goo tsomog


                             Suugeer dallasan ijii



Ая: С.Дэлгэртөр
Үг: М.Цэрэнтогтох
Дуучин: Сэрээнэнхоролын Дэлгэртөр

СҮҮГЭЭР ДАЛЛАСАН ИЖИЙ

Сүүгээр даллаж хүүгээ хүлээсэн
Сүүдэргүй сэтгэлт ижий таныхаа
Суу билэгт амин сургаалыг
Сургийн холоос санаж л явна даа
   Ээжээ ээжээ
   Санаж л явна даа
Бүүвэй аялан өхөөрдөж өсгөсөн
Бүхнээс эрхэм ижий таныхаа
Зөн билэгт амин сургаалыг
Зүгийн холоос санаж л явна даа
   Ээжээ ээжээ
   Санаж л явна даа
Уяхан сэтгэлээр хүүгээ хайрласан
Урмын тэнгэр ижий таныхаа
Ухаан далай сүүн хайрыг
Уудмын холоос санаж л явна даа
    Ээжээ ээжээ
    Санаж л явна даа
Аяны харгуйг саравчлан зогссон
Амин сургаальт ижий таныхаа
Ачлал төгс ариун хайрыг
Алсын газраас үгүйлж л явна даа
     Ээжээ ээжээ
     Санаж л явна даа
Хүү чинь тандаа яаран очно доо

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Aguu bna aa
EEjiigee sanachihlaa uneheer nice duu bailaa үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин (зочин) хэзээ: 23:09, 2011-02-03 | Холбоос | |
авъяастай шүү цээгий ахаа амжилт олон сайхан уран бүтээл хийгээрэй
Бичсэн: Зочин хэзээ: 16:43, 2010-12-03 | Холбоос | |
цээгий ахаа амжилт
Бичсэн: сэлэнгэ (зочин) хэзээ: 21:18, 2010-11-24 | Холбоос | |
тэврэлт тэврэлт тэврэлт хайртай хайртай хайртай гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 17:33, 2010-11-20 | Холбоос | |



:-)
 
xaax