avatar

Шинэ клип-Сүүгээр далласан ижий

2011-02-19, 17:47


Залуу дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрийн дуулсан М.Цэрэнтогтохын шүлэг, С.Дэлгэртөрийн хөгжим Сүүгээр далласан ижий дууны шинэ клипийг та бүхнийхээ тунгалаг мэлмийд толилуулж байна.



avatar

Сүүгээр далласан ижий-Шинэ дуу

2010-12-03, 16:36
 Нийтийн дууны урлагт хүч түрэн орж ирж буй залуу дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрийн дуулсан шинэ уран бүтээл СҮҮГЭЭР ДАЛЛАСАН ИЖИЙ  дууг та бүхэндээ хүргэж байна. Уг дууны шүлгийг сувилахуйн 4-р курсын оюутан М.Цэрэнтогтох бичсэн байна. М.Цэрэнтогтох урьд нь "Үйлс гэгээн сувилагч", "Эрдмээр гэрэлтсэн залуус", "Аялан дуулсаар очно доо" зэрэг дууг зохиож байсан бөгөөд 2009-2010 оны хичээлийн жилд сувилахуйн "Итгэл" клубын тэргүүнээр ажиллаж байсан билээ.

           S.Delgertur-Nuden goo tsomog


                             Suugeer dallasan ijii



Ая: С.Дэлгэртөр
Үг: М.Цэрэнтогтох
Дуучин: Сэрээнэнхоролын Дэлгэртөр

СҮҮГЭЭР ДАЛЛАСАН ИЖИЙ

Сүүгээр даллаж хүүгээ хүлээсэн
Сүүдэргүй сэтгэлт ижий таныхаа
Суу билэгт амин сургаалыг
Сургийн холоос санаж л явна даа
   Ээжээ ээжээ
   Санаж л явна даа
Бүүвэй аялан өхөөрдөж өсгөсөн
Бүхнээс эрхэм ижий таныхаа
Зөн билэгт амин сургаалыг
Зүгийн холоос санаж л явна даа
   Ээжээ ээжээ
   Санаж л явна даа
Уяхан сэтгэлээр хүүгээ хайрласан
Урмын тэнгэр ижий таныхаа
Ухаан далай сүүн хайрыг
Уудмын холоос санаж л явна даа
    Ээжээ ээжээ
    Санаж л явна даа
Аяны харгуйг саравчлан зогссон
Амин сургаальт ижий таныхаа
Ачлал төгс ариун хайрыг
Алсын газраас үгүйлж л явна даа
     Ээжээ ээжээ
     Санаж л явна даа
Хүү чинь тандаа яаран очно доо