avatar

тусгай салаа киноны дэндэвийн дуу-ааваа зорино

2010-10-28, 12:51

дуучин Эрдэнэбаяр- Ааваа зорино


ААВАА ЗОРИНО
Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа

           Дахилт:
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би

Хангайн уулсын оргилийг харахаар
Хайртай ааваа саналгазах юм би
Харз усны тунгалагийг харахаар
Хан аавынхаа ухааныг бишрэх юм
              Дахилт:

Шүлэг:
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь/тань/ наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь/тань/ сууж тоглохсон ааваа

Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгэгч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа
             Дахилт:

Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очино
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та
            Дахилт: х2



avatar

Хит дуунууд /Клип үзэх/

2010-07-15, 15:32

Нийтийн дууны төрөлд цахиур хагалан орж буй залуу дуучин Э.Энх-Эрдэнийн уран бүтээлээс бүх FM-радиогийн хитийг тэргүүлж буй "Хайрласанд минь уучлаарай", "Зүүдний бороо" дуунуудыг та бүхэндээ хүргэж байна.

E.Enkh-Erdene-Zuudnii boroo          /klip/                                                                                                      
  
    E.Enkh-Erdene-Zuudnii boroo   /mp3/                                                                                                      



Enkh-Erdene Hairlasand mini uuchlaarai /Klip/


E.Enkh-Erdene- Hairlasand mini uuchlaarai


E.Turmandakh-Zuudnii shuwuu shig busgui


S.Jawkhlan- Chi mini baigaa hoino


3 buduun-Ijiigee gomdooh uchirgui /klip/