avatar

"Гэр бүл төлөвлөлт" сэдвээр сургалт зохион байгууллаа

2010-04-18, 16:17

Сувилахуйн “Итгэл” клубээс “Гэр бүл төлөвлөлт” сэдвээр оюутнуудад сургалт явууллаа. Сургалтыг “Эх барих” хичээлийн хүрээнд  сувилахуйн 3-р курсын оюутнууд өртөөчилсөн байдлаар зохион байгуулсан юм. Хичээлийн хүрээнд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүд, БЗХӨ, үр хөндөлт, үргүйдэл зэрэг асуудлаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтанд идэвхитэй хамрагдсан оюутнууддаа баярлалаа.




















avatar

"Хамгийн хамгийн"-аар шалгарсан багш нартаа баяр хүргэе!

2010-02-02, 17:08

Багш нарын баярыг угтаж сувилахуйн "Итгэл" клубээс багш нарын "хамгийн хамгийн"-ийг шалгаруулах түүвэр судалгааг оюутнуудын дунд явууллаа. "Хамгийн хамгийн"-аар шалгарсан багш нартаа болон арвин эрдмийг түгээгч нийт ачит багш нартаа багш нарын баярын халуун мэндийг хүргэж сайн сайхныг хүсэн ерөөж байна.
  1. Хамгийн үлгэр жишээч багшаар Этүгэн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга АУ-ны доктор. проф. Б.Батсэрээдэнэ.
  2. Хамгийн хөдөлмөрч багшаар Этүгэн дээд сургуулийн  захирал ШУ-ны доктор. проф. МУ-ын гавяъат эдийн засагч С.Нямзагд,
  3. Хамгийн авяаслаг багшаар Сувилахуйн тэнхимийн эрхлэгч магистрант Б.Балдан-осор,
  4. Хамгийн шударга багшаар Эм зүйн багш доктрант А.Дэлгэрмаа,
  5. Хамгийн нямбай багшаар Сувилахуйн багш магистрант Б.Азжаргал,
  6. Хамгийн хөгжилтэй багшаар Англи хэл,ёс зүйн багш магистар Б.Сосорбурам,
  7. Хамгийн хөөрхөн багшаар Физиологийн багш магистрант Ц.Ононтуул,
  8. Хамгийн сайхан сэтгэлтэй багшаар Сувилахуйн багш магистрант Б.Ганчимэг нар тус тус шалгарлаа. Судалгааг явуулахад идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа баярлалаа.
Энгүй орчлонг гийгүүлсэн
Элчит нарны туяа шиг
Эрдэм оюунаа хайралсан
Эрхмийн дээд багш минь
Дээдийн гэгээн ухаанаас тань
Дээжилж өвөлсөн шавь нар тань
Дэндүү их ачийг тань мартахгүй
Дээдэлж явдаг шүү багш минь дээ