avatar

Сувилахуйн ур чадварын 3 дахь тэмцээний удирдамж

2009-12-05, 14:45
Зорилго: Улсын олимдиадад бэлтгэх бэлтгэл үе шат болон оюутны ур чадварыг баталгаажуулахад оршино.
Хамрагдах хүрээ:
  • Сувилахуйн 2-4 курс
  • Биоанагаах 2-3 курс
  • Эмчилгээ 2-6 курс
Тавигдах шаардлага:
  • баг бүрдүүлэлт нь 8 гишүүнтэй байх
  • Ангийн ирц бүрэн байх
  • Хувцаслалт бүрэн байх
  • Гардан үйлдэлд хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэн авчрах
  • Анги бүхэн өөрийн утгыг харуулсан эмблэмтэй байна
  • Ёс зүйтэй байна
Явагдах үйл ажиллагаа:
  1. Мэндчилгээ
  2. Гэрийн даалгавар
  3. Мэдлэг сорих тэмцээн /тест бөглөх/
  4. Бодлогын тэмцээн
  5. Гардан үйлдлийн тэмцээн
  6. хөгжөөн дэмжигчидийн тэмцээн
  7. Багийн ахлагч нарын тэмцээн
Та бүхэнд амжилт хүсье
avatar

"Хамтдаа сэргийлье! аян зохион байгууллаа

2009-12-04, 13:09
ХДХВ/ДОХ-ын эсрэг өдрийг тохиолдуулан сувилахуйн "ИТГЭЛ" клубээс "Хамтдаа сэргийлье!" аяныг зохион байгууллаа.
аяны хүрээнд "Итгэл" клубыхан өдрийн турш оюутнуудтай мэндчилэн гарын авлага, тараах материал тарааж, гарын үсэг зурууллаа.  Клубын тэргүүн М.Цэрэнтогтох "Хамтдаа сэргийлье!" сэдвээр лекц уншсан юм. лекцэнд 200 гаруй оюутнууд хамрагдлаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж идэвхитэй оролцсон оюутан залуустаа баярлалаа.