avatar

Шалгалтандаа өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

2009-12-31,13:21
2009-2010 оны хичээлийн жилийн 1-р улирлын шалгалт эхэлсэнтэй холбогдуулан доорхи зөвлөгөөг оюутнууддаа зориулж байна. шалгалтуудаа амжилттай өгч сурлага хөдөлмөрөөрөө манлайлахыг сувилахуйн "ИТГЭЛ" клубын зүгээс та бүхэндээ уриалж байна.
Амаар шалгалт өгөхөд анхаарах зүйлс:

Аман шалгалт нь бусад тест, бичгийн шалгалтуудаас илүү тухайн оюутны чадварыг илүү  шаарддаг. Энэ үед оюутны харагдаж буй байдал болон өөрт итгэх байдал хамгийн их нөлөөтэй байдаг гэж болно. Гэхдээ та аман шалгалтыг хэцүү гэдэг талаас нь харах бус ашигтай талаас нь харах хэрэгтэй. Яагаад гэвэл та аман шалгалт өгсөнөөрөө өөрийн мэдлэгээ сайжруулж, ярих чадвараа хөгжүүлж, хүнтэй харилцах харилцаанд суралцдаг байна. Тэгвэл танд одоо аман шалгалтанд хэрхэн сайн оролцох талаар зааж өгье.
Доорхи зөвлөгөө танд аман шалгалтаа амжилттай өгөхөд тань тусална.
1. Та шалгалтандаа хэдэн хоногийн өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй. Та хэрвээ хүмүүсийн өмнө яриа хийхдээ тааруу бол гэртээ толины өмнө гарч байгаад дасгал хийх хэрэгтэй.Эс тэгвээс шалгалтанд оронгуутаа сандраад бүх зүйлээ мартах явдал нилээд гардаг.

2. Шалгалтанд та юу мэдэж байх ёстойгоо тодорхой болго. Нэр томьёо, томьёо, болон тэдгээрийн мөн чанар, харилцан уялдааг нь гарга. Хамгийн гол нь аман шалгалтандээр та  ямар нэг томьёо тайлбарлах хэрэгтэй болвол түүнийгээ зүгээр тоочих бус жишээндээр тайлбарлах хэрэгтэй. Энэ нь танд тус болно гэж баталж байна. Таны жишээндээр ярьж байгаа нь таныг үнэхээр тухайн сэдвийг ойлгосон байгааг илтгэдэг учир багш нар танд сайн дүн тавихгүй байхын аргагүй юм.

3. Хэрвээ амаар шалгалт өгөх гэж буй бол цагаасаа өмнө ирж, өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Ингэх нь хэд хэдэн давуу талтай. Эрт ирсэн үед та шалгалт яаж авагдах, ямар асуултууд танд ирж болохыг мэдэж авж болдог. Гэтэл  та хоцорч ирээд шууд шалгалтанд орох аваас эрсдэл ихтэй байх болно.

4. Та эрт ирсэн ч гэсэн шалгалтанд хамгийн түрүүнд орохгүй байсан нь дээр. Хэрвээ тэгэх аваас хүмүүсийн хэлдгээр туршилтын туулай болох магадлалтай юм. Энэ нь та чадваргүй дээ биш ,хамгийн гол нь багш нарын авж буй арга барилд тааруулж өөрийгөө бэлтгэх тухай юм.

5. Юуны өмнө хувцаслалтандаа анхаар. Цэвэрхэн харагдах хэрэгтэй. Энэ нь  таныг шалгалт авж буй багшийг хүндэтгэж байгааг харуулдаг юм. Утсаа унтраахаа мартаж болохгүй.

6. Мөн багшийн тавьсан асуултад тийм, үгүй гэж товч хариулж болохгүй.

7. Та ямар ч шалгалт өгөх гэж байсан, доод тал нь хичээлээ 3 удаа унших шаардлагатай. Яагаад гэвэл та нэг удаа  ном эсвэл дэвтрээ унших үед мэддэг ч юм шиг, өөрөө ярьж чадах ч юм шиг танд санагдана. Гэтэл яг  ярих гэхээр юу ч мэддэггүй. Тэгэхээр та ганц удаа уншаад шалгалт өгж чадахгүй гэж хэлмээр байна.

8. Та багшийхаа тавьж буй асуултыг эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Танаар яг юу хэлүүлэхийг хүсэж байгааг нь мэдэх хэрэгтэй. Тэгэж байж та зөв хариулна.

9. Та багшийн асуух гэж буй асуултын хариултыг мэдэж байсан ч асууж дуусаагүй байхад нь хариулах гэж оролдож болохгүй юм. Хүлээцтэй сонсож байгаад хариултаа хэлэх хэрэгтэй.

10. Та эхний асуусан асуултад хариулж чадаагүй бол үүнийг дараагийн асуултад бүү хамруул. Өнгөрсөн бол өнгөрсөн. Дараагийн асуултад хариулж чадна гэж бодоорой.

11. Хэрвээ та ярих зүйлээ цэгцлэх хэрэгтэй эсвэл хаанаас ярих эсэхээ мэдэхгүй бол багшдаа хэлээд хэдэн минут бэлдүүлэхийг  хүсээрэй.

12. Заримдаа аман шалгалт таны өөрийн хийсэн судалгааны тайлан байдаг. Та энэ төрлийн яриаг хийхдээ нилээд сайн бэлтгэсэн, зохион байгуулагдсан байх ёстой. Та хэрвээ прожектоор үзүүлэх гэж буй бол өөрийн ярих гэсэн дарааллыхаа дарааллаар слайдаа бэлтгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол та слайдаа хайж сандрах болно

Тестээр авах шалгалтыг яаж сайн өгөх вэ?


 

Тестээр шалгалт өгөх зарим тохиолдолд эрсдэл ихтэй байдаг. Мөн тэстээр шалгалт өгөхдөө өөрийхөө мэдэж буй зүйлээ сайн харуулах нь их чухал. Тэгвэл танд хэдэн стратеги зааж өгье. Та энд бичсэн байгаа хэсэг бүрд анхаарал хандуулаарай. Хэсэг бүр танд юу хийхийг чинь заасан байгаа.

 

D= Direction - Журам
Эхлээд тестнийхээ журмыг нь сайн хар. Тэгээд ойлгохгүй байгаа журам болгоноо багшаасаа асуу. Зөвхөн журмыг нь сайн дагаснаар та тэстэндээрээ сайн оноо авна. Хэрвээ та журмыг нь сайн дагахгүй бол мэддэг зүйлээ харуулж чадахгүйд хүрнэ.

E=Examine- Шалгаж нягтлах
Та тэстийг бүхэлд нь нэг хараад хэр зэрэг их ажил хийх ёстойгоо мэдэх хэрэгтэй.  Ингэснээр та тэдгээрийг хэдэн хэсэг болгон хувааж, тэдгээрийг зохицуулахад танд амар болно.

T=Time- Цаг  
Ингэж хэсэг болгон хуваасныхаа дараа хэсэг болгон дээр нь хэр их хугацаа зарцуулахаа шийд. Хэрвээ хэсэг бүр өөр өөр оноотой бол хамгийн их оноотойд нь их цаг зарцуулах хэрэгтэй. Та цаг бага үед нэг зүйлдээр хэтэрхий их хугацааг зарцуулж болохгүй.

E=Easiest- Хамгийн амархан
Эхлээд хамгийн амархан асуултуудад хариулж эхлэх хэрэгтэй. Та хэрвээ тэстийхээ эхний хэсэгт хүнд асуулттай таарах юм бол хариулж чадах байсан асуултууддаа хариулж чадахгүйд хүрнэ. Тиймээс хамгийн амархан асултуудаас эхлэх хэрэгтэй.

R=Review- Бөглөх
Хэрвээ та цагаа зөв зохицуулж чадсан бол асуултуудаа бөглөж чадах ба амжилттай дуусгаж, зөв бөглөх боломжтой болно.
Дараа нь тэстийн журманд бичигдсэн бүх шаардлагыг хангасан эсэхээ шалгаарай.
Та дээрх аргыг тэст бөглөхдөө ашиглах юм бол илүү сайн бөглөж, илүү сайн дүн авах болно. 

Дээрхи зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно.
Танд амжилт хүсье
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

bayarlalaa
tanai clubiin tsaashdiin ajil uilsd ondor amjilt husch, clubiin udirdlaga, niit gishuud, demjigchid, tednii ger buriinhend az jargal husie...
Бичсэн: Med student (зочин) хэзээ: 23:42, 2010-02-03 | Холбоос | |
Nzda bayarlalaa
Nzdaa mash ih bayarlalaa chamd ch bs surlaga hudulnuriin undur amjilt husiy
Бичсэн: Tseegii (зочин) хэзээ: 19:04, 2010-01-07 | Холбоос | |
bayarlalaa
suwilhuin ''ITGEL'' clubiinhan bolon tuunii udirdlaga zuwleh bagsh nart talarhal ilerhiiley. ta buhnii ene ih hicheel zutgel olon olon oyutand tus bolno gedegt itgeltei bainaa ta buhnii tsaashdiin ajil uilsed undur amjilt husen yuruuy алга ташилт алга ташилт алга ташилт гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: batkhurel хэзээ: 18:53, 2010-01-07 | Холбоос | |
bayrallaa
хайртай миа
Бичсэн: Зочин хэзээ: 13:25, 2010-01-03 | Холбоос | |



:-)
 
xaax