Хөлрөхөөс сэргийлэх: Хөлс бол хvний бие махбодын дотор тамиртай шууд холбоотой байдаг учир хөлсөө их гаргавал шим тэжээлээ алдаж ядрах нь амархан байдаг.
Ханиад хүрэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмж Өвлийн улирал ид дундаа үргэлжилж, гадаа хүйтний эрч эрс чангарч байгаа энэ үед хүмүүс хоол хүнс, хувцасаа тохируулж өмсөөгүйгээс ханиад хүрэх нь их байдаг билээ. Ард иргэд маань ихэнхдээ ханиад хүрсний дараа эмчилгээ хийлгэхийг чухалчилдаг. Харин хэрхэн урьдчилан сэргийлэх талаар төдийлөн ач холбогдол өгдөггүй. Иймээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна. 1. Гараа угаах- Ханиад томууны вирус нь бохир гараар дамжиж халдварладаг. Иймээс гараа тотмол угаах нь урьдчилан снргийлэх гол арга юм. Дараах тохиолдолд гараа угаана. -Хоол бэлдэхийн өмнө -Хоол идэхийн өмнө - ОО-д орохын өмнө болон дараа -Амьтны биед хүрсэний дараа - Гэр бүлийн гишүүн тань ханиад хүрсэн бол 2. Тамхи татахгүй байх 3. Ханиадны тархалтыг багасгахын тулд салфетка хэрэглэх нь зүйтэй. Алчуур хэрэглэх нь вирусыг илүү ихээр дамжуулах нөхцлийг бүрдүүлнэ. 4. Архи хэрэглэхгүй байх. Судалгаагаар архи хэрэглэдэг хүмүүсийн дархлаа илүү сул байдаг нь тогтоогджээ. 5. Шүдний сойзнуудаа тусдаа байлгах нь зүйтэй. Гэр бүлийн гишүүд ихэнхдээ шүдний сойзоо нэг саванд хийдэг нь халдвар дамжих нөхцлийг бүрдүүлдэг. 6. Ус уух. Ус нь хүний биед шингэсэн хорыг гадагшлуулдаг тул ханиад хүрсэн болон хүрэх гэж буй үед усыг илүү их хэрэглэх нь чухал 7. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх 8. Стрессгүй байх. Стресс нь хүний биеийн дархлааг (өвчин эсэргүүцэх яадвар) бууруулж өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 9. Гаднаас гэртээ орж ирсэн даруйдаа соодтой усаар хоолойгоо зайлж байх нь чухал 10. Унтаж амрах. Хоногт доод тал нь 6-8 цаг ундаж унтаж байх нь ханиаднаас сэргийлнэ. 11. Цэвэр агаар амьсгалах. Цэвэр агаарт аль болох олон гарах нь таны эрүүл мэндэд юунаас ч илүү ач тустай.
Артерийн даралт ихсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Артерийн даралт ихсэх шинж тэмдэгүүд нь толгой эргэх, хүзүү хөших, нүд эрээлжлэх, хамраас цус гарах, цээж бачуурах, зүрх дэлсэх зэрэг олон шалтгаанаар илэрдэг байна.
Харин даралт ихэссэн тохиолдолд: : Шар будаа болон цагаан уул цэцэгийг хатааж хийсэн дэр дэрлэх Хүйтэн тараганд хөлөө дүрэх Содтой хүйтэн усаар хөлөө шавших Шилэн хүзүүндээ хүйтэн жин тавих зэрэг арга хэжээг авч болно
Шүдний өвдөлтийг намжаах улажлалт аргууд Шүд нь мэдрэлийн олон судлын дагуу байрладаг учраас өвдөлт нь маш хүчтэй илэрдэг бөгөөд мэргэжлийн эмчид үзүүлж нэн даруй эмчилгээ хийлгэх нь чухал юм. Харийн Монголын уламжлалт анагаах ухаанд шүдний өвчнийг анагаах олон аргууд байдаг талаар өгүүлжээ. Эдгээр аргуудаас та бүхэнд хүргэж байна. -Шүд битүү янгинаж өвдөхөд зэсийн байвангаар зайлна. Зарим нутагт зэсийн зэнхэр ч гэж нэрлэдэг. Нэг удаа зайлахдаа нэг балга усанд хамрын тамхины хөөрөгний халбагаар хутгаж хийгээд нэг минут орчим болно. 3 аас доошгүй удаа зайлна.
Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж Удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчийн төгсгөл хэсэг, эсвэл чих, хамар зэрэг ил орших хэсгүүд хөлддөг. Хүйтний үйлчлэлд хөлдөлт болохоос гадна осголт болдог. Осголт, хөлдөлтөнд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал үүрэгтэй. Бариу давчуу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломж бүрдүүлнэ. Мөн эцэж ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг түргэсгэдэг. Хөлдөлтийг явцаар нь хөлдсөний дараахь буюу шинж тэмдэг нь балархай үе, гэссэний дараахь буюу шинж тэмдэг нь илрэх үе гэж хоёр хуваана. Хөлдөлтийг хүндрэлийн зэргээр нь 4 ангилдаг. I зэрэг. Арьс, зөөлөн эд хөрч, өнгө нь улайж, улмаар цайвар болно. Хорсож хатгуулж өвдөхөөс гадна хавагнаж загатнах, мэдээ сулрах шинж илэрнэ. II зэрэг. Хөлдөлт арьсны хөхлөг давхарга хүртэл явагдана. Хавагнаж, 2-3 хоносны дараа цусархаг шингэн бүхий цэврүү үүснэ. Нэлээд хүчтэй өвдөх ба хөлдсөн хэсэгт арьсны мэдээ суларна. III зэрэг. Арьс бүтнээрээ хөлдөж үхжих бөгөөд арьсны өнгө хүрэнтэж, цусархаг шингэнтэй том цэврүүнүүд үүснэ. Арьсны мэдрэл алдагдаж, хатуурч үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Арьс нь унасны дараа идээлж, шархны эдгэрэлтийг удаашруулна. IV зэрэг. Яс хүртэл гүн хөлдөж, гэссэний дараа мөчний хөлдсөн хэсэг бүхэлдээ үхжинэ. 10-14 хоногийн дараа хөлдсөн хэсэг нь эрүүл эдээс тусгай шугамаар зааглагдана. Эмнэлгийн бус нөхцөлд авах арга хэмжээ: Хөлдөлтийн үед юуны өмнө дулаан байранд оруулж хөлдсөн хэсгийг спирт, үнэртэй ус зэргээр арчаад, аажим гэсгээнэ. Мөчийг мөстэй, хүйтэн усанд дүрэх, эсвэл цасаар үрж зөөлөн иллэг хийж, цусны эргэлтийг аажим сэргээх арга хэмжээ авна. Өвчтөнд халуун цай уулгах замаар дотроос нь аажим гэсгээж болно. Хөлдсөн хэсэгт хөвөнтэй зузаан боолт хийж өгнө. Гүн хөлдөлтийн үед анхны арга хэмжээг эрчимтэй аваад мэргэжлийн эмчид хүргэх нь чухал. Хөлдөлт, осголтоос сэргийлэхэд цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх нь чухал юм. Хүйтэнд архи хэрэглэх нь буруу. Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдах явдлыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг доройтуулна. Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж, ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай. Ер нь зөв хувцасласан эрүүл саруул биетэй хүн л хүйтнийг хамгийн сайн тэсвэрлэдэг.
|