avatar

Өвлийн улиралд биеэ сувилахуй

2009-12-31,10:34

1. Хөлрөхөөс сэргийлэх: Хөлс бол хvний бие махбодын дотор тамиртай шууд холбоотой байдаг учир хөлсөө их гаргавал шим тэжээлээ алдаж ядрах нь амархан байдаг.
Мөн хэт халууцах, хэтэрхий зузаан хувцаслах, галд дулаацах, архи ууж дотроо халаах, хэт хөлрөх зэргээс сэргийлэх хэрэгтэй.

2. Хөлийн уландаа анхаар: Хөлний улны эрvvл мэнд нь хvний биеийн эрvvл мэндтэй шууд холбоотой. Тиймээс хөлнийхөө ариун цэвэрт анхаарах хөлөө байнга бvлээн усаар угаахдаа хөлний цэгvvд дээр массаж хийх, оймсоо цэвэрхэн байлгах зэрэгт анхаарвал зохино. өдөр бvр хагас цагаас илvv алхаж хөлний дасгал сайн хийгээрэй. Vvнээс гадна дулаан, хөнгөн, чийг татдаггvй гутал сонгож авах нь хамгийн чухал .

3. өвчин тусахаас сэргийл: өвлийн улиралд хууч өвчин хөдлөх, хvндрэх нь элбэг байдаг. Тиймээс дулаан хувцаслаж биедээ шаардлагатай амин дэмvvдийг хэрэглэх нь зvйтэй.

4. Ус их уух: өвөл хөлс, шээс ялгарах нь бага боловч хvний биеийн их тархи болон эд эрхтний эсvvд зохих хэмжээний усыг шаардан биеийг эрvvлжvvлэх бодисын солилцоо хийдэг. Иймээс өдөрт болж өгвөл 2-3 литр цэвэр ус уух нь биед сайн.

5. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах: судлаачдын vзэснээр өвлийн улиралд хvмvvсийн сэтгэл санаа тайван бус байдаг гэнэ. Тиймээс vvнийг тохируулах хамгийн сайн арга бол удаан гvйх, бvжиглэх, мөсөн дээр гулгах, бөмбөг тоглох зэрэг юм.

6. Агаараа цэвэршvvлэх: өвөл гэр доторхи агаарын бохирдолын хэмжээ хамгийн их байдаг тул нэг гэрт бөөнөөрөө цугларахыг цээрлэх хэрэгтэй. Иймээс vргэлж
цонхоо нээж агаар салхи оруулах, гэртээ агаар цэвэршvvлэгч байрлуулах, тархиа сэргээх нь хамгийн чухал.

7. Будаа идэх: өвлийн хоол хvнс хатуу, хvйтэн, нялцгай байхыг цээрлэ. Хонины махтай цагаан будаа, шар будаа, сvvтэй шингэн будаа зэрэг нь өвлийн улиралд хамгийн тохиромжтой хоол юм.

8. Эрт унтаж амрах: өвлийн улирал нь хvмvvсийн сэтгэл санаанд амархан нөлөөлдөг бөгөөд ялангуяа шөнө бvр их мэдрэмжтэй байдаг. Эрт унтах нь хvнд сайхан амралт болж өгдөг.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно.
Та бүхэнд баярлалаа 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

nadad mash ih taalagdaj bn mash goe zuvlulguu bn kkkkkkkkkkkkkkkkkkk
Бичсэн: oyuka (зочин) хэзээ: 20:05, 2010-02-28 | Холбоос | |
хайртай untei zuwulduu bn
Бичсэн: oyuka (зочин) хэзээ: 20:02, 2010-02-28 | Холбоос | |



:-)
 
xaax