avatar

Олон талт оюун ухаан гэж юу вэ?

2009-12-18,17:35

Хүний оюун ухаан харилцан хамаарал бүхий 120 гаруй чадварын нэгдэл байдаг ажээ. Та бүхэн маань IQ, EQ, CQ, … гээд л сонсож л байсан биз дээ. Эдгээрийг л Multiple Intelligence буюу Олон талт оюун ухаан гэж нэрлэдэг байна. Ингээд Олон талт оюун ухааны чадварын төрлүүдээс оюутнууддаа зориулан хүргэж байна

Оюутан залуусаа бүгдээрээ оюуны чадваруудаа хөгжүүлцгээе!

 

 

IQ - Intelligence Quotient

Intelligence - Танин мэдэхүй, оюун ухаан

Аливаа зүйлийг тунгаан бодох, шинэ материал судлах, олон асуудлын дотроос оновчтойг нь сонгон амьдралдаа авч явах чадварыг танин мэдэхүйн оюун ухаан гэж үздэг.

- Хүний танин мэдэхүйн ухааны боломж чадвар хир зэрэг вэ?
- IQ-г яаж тооцох, яаж хэмжих, яаж хөгжүүлэх вэ?

Оюун ухааныг хэмждэг 2 үндсэн аргын нэг нь IQ тестийн арга юм.

IQ-д багтах буюу тестээр илрэх чадварууд

1.    Шинэ зүйлд суралцах

2.    Даалгавар, дасгалд төвлөрөх

3.    Мэдээллийг хадгалах ба эргэж санах

4.    Задлан шинжлэх

5.    Нэгтгэн дүгнэх

6.    Хийсвэр сэтгэх

7.    Учир шалтгаан үйл хөдлөл хийх

8.    Дарааллын зүй тогтлыг олох

9.    Ижил төстэй ба ялгаатай шинжийг олох

10. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд зохицох

11. Өмнөх мэдлэгээ ашиглан асуудлыг шийдэх

EQ – Emotional Quotient

Emotion – Сэтгэл хөдлөл

- EQ - өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар
- EQ бол орчныхоо хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл

EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.

1.    Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар

2.    Хүмүүсийн арга эвийг олох чадвар

3.    Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар

4.    Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар

5.    Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ

CQ – Creative Quotient

Creativity – Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадвар

- Аливаа мэдлэгийг биет болон оюуны баялаг болгох чадвар
- Ер бусын байдлаар сэтгэж өвөрмөц байх чадвар

CQ – ийн үндсэн чадварууд

- Давтагдашгүй шинэ санааг олох
- Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
- Бүх мэдрэмжээ ашиглах
- Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
- Шинэ санааг хөгжүүлэх
- Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
- Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх

AQ - Adversity Quotient

Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон

AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.

AQ-ийн үндсэн чадварууд

- Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар
- Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар
- Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар
- Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.

BQ – Bonding Quotient

Bonding – Хэлхээ холбоо, хамаарал

BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт.
Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.

BQ-г яаж дээшлүүлэх вэ?

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
- Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
- Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
- Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
- Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал

NQ – Net Quotient

Net – Мэдээллийн сүлжээ

- Компьютерийн сүлжээнд чөлөөтэй холбогдож, ажиллах
- Хэрэгцээтэй мэдээллээ олж авах
- Мэдээллийн технологи, програм хангамжийн мэдлэг
- Өөрийгөө захирах чадвар

Microsoft корпорацийн эзэн Bill Gates хамгийн өндөр NQ-тэй хүн. Dot-com-ын үеийнхэн буюу одоогийн 20 настангуудын NQ хамгийн их.

FQ – Financial Quotient

Financial – мөнгө хөрөнгө, санхүү

- Өөрийгөө, өрх гэрээ авч явах чадвар
- Аж ахуй эрхлэх чадвар
- Хөрөнгө мөнгөтэй зөв харьцах чадвар
- Аливаа асуудалд эдийн засгийн агуулгаар хандах сэтгэлгээ

FQ-г хөгжүүлэхэд яаж анхаарч байна вэ?

Өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлдэг болсон. Хятадад иргэдийнхээ FQ-г хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.

DQ – Development Quotient

Development – Хөгжил дэвшил

Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар

DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.

DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?

- Хамгийн түрүүнд айдсаа даван туул
- Тогтмол хичээллэ
- Булчингаа хөгжүүл
- Уян хатан чанараа хөгжүүл
- Тэнцвэрээ хөгжүүл
- Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
- Самбаа болон баримжаагаа хөгжүүл
- Аэробикээр хичээллэ
- Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
- Эрүүл хүнс хэрэглэж бай
- Тэвчээртэй бол
- Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.

SQ – Spiritual Quotient

Spiritual – оюун санаа, дотоод ертөнц

- Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
- Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
- Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
- Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
- Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар

Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.

SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?

- Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
- Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
- Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
- Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
- Илүү ачаанаасаа сал
- Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.

MQ – Moral Quotient

Moral – Ёс суртахуун

Ёс суртахуун – хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар

MQ сайтай хүн сайн мууг ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. IQ, EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол тэр хүн нийгэмд хор хөнөөл учруулна.

Ёс суртахууны чадварууд

- Хүний нэр хүндийг хүндэтгэх
- Бусдын сайн сайхны талаар санаа тавих
- Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
- Зарчимч байдлыг эрхэмлэх
- Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
- Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх зэрэг юм.
Та бүхэнд амжилт хүсье

Эх сурвалж: http://unuruu.blogspot.com/2008/01/blog-post.html 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

шал тэнэг миа алга ташилт rolling on the floor чөтгөр liar гайхах
Бичсэн: Зочин (зочин) хэзээ: 01:19, 2012-01-29 | Холбоос | |
cool чөтгөр чөтгөр raised eyebrow
Бичсэн: Зочин хэзээ: 23:15, 2011-01-09 | Холбоос | |
алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 12:24, 2010-05-17 | Холбоос | |



:-)
 
xaax