Манай танилцуулга
Манай клуб нь 2009 оны 10-р сарын 12 нд сувилахуйн тэнхмийн багш Б. Азжаргалын удирдлаган дор анхдугаар чуулганыг зарлан хуралдуулж, клубийн нэр, удирдах зөвлөл, эрхэм зорилго, зорилго, зорилт, дотоод журам дүрэм, бүтэц зохион байгуулалт , үйл ажиллагааны хүрээг тодорхойлон баталсан.Уг клуб нь " Итгэл" нэрээр нэрлэгдэн доорхи үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлов. Үүнд:
1. Сургалт
2. Эрдэм шинжилгээ
3. Туршлага судлах
4. Олимпиад
5. Ур чадварын тэмцээн, уралдаан
6. Бусад
Бүтэц зохион байгуулалт:
Удирдах зөвлөл- М. Цэрэнтогтох, Б. Энхбилэг, С. Амгалан, Д. Отгонтуяа, Д. Мөнхцэцэг, Э. Энхбат, Д. Бямбацогт, Ч. Олонболор, Г. Эрдэнэсувд, Ж. Раушан, М. Мөнхжаргал, Ц. Буянбат, Б. Өлзийжаргал, Э. Энхцолмон, М. Мөнхдэлгэр
Удирдагч багш- Б. Азжаргал
Гишүүн багш- Б. Ганчимэг
Тэргүүн- М. Цэрэнтогтох
Дэд тэргүүн- Б. Энхбилэг
Нарийн бичгийн дарга- С. Амгалан
Ёс зүйн алба
Эрдэм шинжилгээ сургалт судалгааны алба
Эрхэм зорилго:
Хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь байх
Бидний зорилго:
Этүгэн дээд сургуулийн сувилахуйн ангийн оюутнуудын эрх ашгийг хамгаалж ёс зүйтэй мэргэжлийн ур чадвартай сэхээтэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэхэд оршино.
2. Сувилахуйн ангийн оюутнуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулах
3. Этүгэн дээд сургуулийн болон бусад их дээд сургуулийн оюутны клубтэй хамтран ажиллах, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх
4. "Итгэл" клубын болон сувилагчийн нэр хүндийг өндөрт өргөж хүндэтгэн дээдлэх
Манай хамт олон
Д.Отгонтуяа даргатай Ёс зүйн албаныхан
Д.Мөнхцэцэг даргатай Сургалт, эрдэм шинжилгээний албаныхан
"ИТГЭЛ" клубын эрэгтэйчүүд