Этүгэн дээд сургуулийн сувилахуйн ангийн оюутнуудад зориулсан тест
VII. “Ерөнхий асаргаа сувилгаа” хичээлийн сорил
1. Эрүүл хүн нэг минутанд хичнээн удаа амьсгалдаг вэ?
а. 25-30 в. 5-10
б. 16-20 г. 8-12 д. 30-35
2. Эрүүл хүний судасны лугшилт нэг минутанд хэд байх вэ?
а. 50-60 в. 60-72
б. 88-90 г. 90-95 д. 95-110
3. Хүний биеийн халуун амны хөндийд хэд байвал хэвийн гэж үзэх вэ?
а. 35-360 С в. 36,5-37,50 С
б. 37,5-380 С г. 34,5-35,50 С д. 380 С
4. Насанд хүрсэн хүний артерын даралтын хэвийн хэмжээг заа.
а. 100/60 в. 140/90
б. 120/80 г. 140/100 д. 90/60
5. Хүүхдийн /10-12 нас/ артерын даралтын хэвийн хэмжээг заа.
а. 90/60 в. 70/50
б. 60/40 г. 55/30 д. 100/60
6. Пульсийн даралтын зөрүү хэд байвал хэвийн гэж үзэх вэ?
/ Насанд хүрэгчдийн /
а. 30-40 в. 10-15
б. 15-20 г. 20-25 д. 40-50
7. Артерын даралтыг хэний аргаар хэмждэг вэ?
а. Риво-рочч арга в. Кочергены арга
б. Франкын арга г. Коротковын арга
д. Клемансын арга
8. Артерын даралт хэвийн хэмжээнээсээ багасахыг юу гэх вэ?
а. Гипертони в. Гиперпноэ
б. Гипотони г. Брадикарди д. Тахикарди
9. Амьсгалын тоо хэвийн хэмжээнээсээ олширохыг юу гэх вэ?
а. Тахипноэ в. Гипертони
б. Гипотони г. Брадипноэ д. Апноэ
10. Судасны лугшилт олшрохыг юу гэх вэ?
а. Гипертони в. Аритм
б. Гипотони г. Брадикарди д. Тахикарди
11. Бумба тавьж болохгүй заалтыг тодорхойл.
а. Гуурсан хоолойн үрэвсэл
б. Уушигны үрэвсэл
в. Уушигны гялтангийн үрэвсэл
г. Хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл
д. Уушигны сүрьеэгийн идэвхтэй хэлбэрийн үед
12. Бумбыг ямар хугацаагаар тавих вэ? / насанд хүрэгчдэд /
а. 5-8 мин в. 40мин
б. 15мин г. 10 мин д. 25-30 мин
13. Бумбыг ямар хугацаагаар тавих вэ? / хүүхдэд /
а. 3-5 мин в. 20 мин
б. 15-20 мин г. 8-10 мин д. 25-30 мин
14. Бумбыг тавих заалтыг тодорхойл.
а. Уушигнаас цус алдаж байгаа үед
б. Уушигны үрэвсэл
в. Уушигны болон цээжний хөндийн хорт хавдрын үед
г. Арьсны идээт ба цэврүүт өвчний үед
д. Тураалтай хүнд өвчтөнд
15. Гич тавих зөв заалтыг олж тэмдэглэ.
а. Цус алдалтын үед
б. Биеийн халуун 38 хэм, түүнээс дээш үед
в. Арьсны өвчний үед
г. Амьсгалын замын өвчнүүдийн үед
д. Хорт хавдрын үед
16.
17. Гич нь цочроох үйлчилгээгээ дараах хэмд алддаг.
а. 500С в. 450 С
б. 600 С г. 550 С д. 400 С
18. Бумбыг дараах дулаантай өрөөнд тавина.
а. 16-180С в.22-25
б. 20-250С г. 25-28 д. 18-220С
19. Хөлийг гичтэй ваннад дүрэхдээ 1 хувин усанд дараах хэмжээний
гич байхаар тооцоолно.
а. 100 гр в. 50гр
б. 30 гр г. 70 гр д. 80 гр
20. БЦЖ вакцин 1 ампулдаа хэдэн хүн тарих тунгаар байдаг вэ?
а. 10 хүн в. 15 хүн
б. 20 хүн г. 25 хүн д. 30 хүн
21. Исэлдүүлэгчийн бүлэгт хамаарах антисептикийг нэрлэ.
а. Борийн хүчил в. Марганц д. Устөрөгчийн хэт исэл
б. Фурациллин г. Карболын хүчил
22. Сэхээн амьдруулах тасагт хамаарахгүй үйлдэлийг тодорхойл
а. Амьсгал зүрх судасны дутагдлаас гаргана.
б. Эмнэл зүйн үйл оношийг байнгын хяналтанд явуулна.
в. Гэнэтийн үхлийн үед сэхээн амьдруулах ү/а явуулна.
г. Эрчимт эмчилгээ хийнэ.
д. Дагалдах өвчин эмгэгийг оношлоно.
23. Сүрьеэгийн сорилын хариуг хэдэн цагийн дараа өгөх вэ?
а. 1 цагийн дараа в.12 цагийн дараа
б. 48 цагийн дараа г. 72 цагийн дараа д. 7 хоног
24. Каццоны сорилоор ямар өвчин тээгчийг илрүүлэх вэ?
а. Бэтэг в.Бруцеллез
б. Сүрьеэ г. Халдварт саа д. Ревматизм
25. Клиник үхэл хэдэн цаг үргэлжлэх вэ?
а. 1-2 цаг в. 5-6 минут
б. 10-15 минут г. 30 минут д. 30-40 минут
26. Даршилсан цусыг хөргөгчинд хэдэн хэмд хадгалах вэ?
а. +4+6хэм в. –4-6 хэм
б. –4-8 хэм г. +2+4 хэм д. –2-4хэм
27. Улаан бурхан, халдварт саагийн вакциныг хэдэн хэмд хадгалах вэ?
а. –15 –25 хэм в. +4 +6 хэм
б. +2 +8хэм г. –10-15 хэм д. –5-10 хэм
28. СХТ-3т, СХ-2т , БЦЖ, В гепатитын вакциныг хэдэн хэмд хадгалах
вэ?
а. +4+6 хэм в. –2-8хэм
б. –4-8 хэм г. +2+8 хэм д. +5+10 хэм
29. Фенолын бүлэгт аль хамрагдах вэ?
а. Хлорамин в. Карболын хүчил
б. Перксводрод г. Бриллантын ногоон д. Спирт
30. Хүний биеийн халуун хэдэн хэмд хүрэхэд үхэлд хүрэх вэ?
а. 18-20хэм в. 10-15 хэм
б. 22-25 хэм г. 30-35 хэм д. 5-10 хэм
31. Сорил тарилгын үед хэрэглэх уусмалын хэмжээг заа.
а. 1-2 мл в. 0,3-0,5 мл
б. 0,5-1 мл г. 0,1-1 мл д. 0,2-0,3 мл
32. Сорил тарилгын үед хэрэглэх зүүний хэмжээг заа.
а. 20G в. 22 G
б. 26 G г. 23 G д. 21 G
33. Булчин тарилга хийхдээ хэдэн хэмийн өнцөг үүсгэн тарих вэ?
а. 15хэм в. 30хэм
б. 45 хэм г. 90 хэм д. 60хэм
34. Калихлорийн уусмалыг хаана таридаг вэ?
а. булчинд в. арьсан дор
б. арьсан дотор г. судсанд тарих д. ясны хэмэнд
35. Өвчтөний цусыг авч 1,2,3 бүлгийн ийлдэстэй холиход аль нь ч ээдсэнгүй тул хэд дүгээр бүлгийн цус вэ?
а. 1-р бүлэг в. 2-р бүлэг
б. 3-р бүлэг г. 4- р бүлэг
36. Цусны бүлэг тодорхойлоход ийлдэс цус 2ын харьцааг ол
а. 6х1 в. 4х1
б. 2х1 г. 8х2 д. 2х2
37. Биксэнд хадгалагдаж буй материалыг нэг удаа онгойлгоогүй тохиолдолд хэд хоног ариун гэж үзэх вэ?
а. 1 өдөр в. 3 өдөр
б. 7 хоног г. 5 өдөр д. 4 өдөр
38. Металл багажийг содын 2%-ийн уусмалд эсвэл усанд хэдэн минут буцалгаж ариутгадаг вэ?
а. 5-10мин в. 10-15 мин
б. 20-30 мин г. 35-40 мин д .40-50мин
39. Цусны бүлгийг хэдэн онд хэн 4 бүлэг гэж тодорохойлсон вэ?
А. 1901 онд К. Ландештейнер В. 1907 онд Ян янский
Б. 1907 онд К. Ландештейнер г. 1905 онд ян янский
40. Тархинд хий шахсан өвчтөнг хэдэн цаг хэвтрийн дэглэмд байлгах вэ?
а. 24 цаг в. 48 цаг
б. 72 цаг г. 2 цаг д. 12 цаг
41. Нуруу нугасны хатгалт хийхэд хэрэглэдэг зүүг сонго.
а. Трокар в.Дюфо д. Тарилгын зүү
б. Бирийн сүмбэтэй зүү г. Кассерский
42. Эмэгтэйн шээсний сүвийн хэмжээг ол.
а. 4 см в. 6 см
б. 8 см г. 10см д. 3 см
43. Ходоод угааж болохгүй заалтыг ол.
а. Хоолны хордлого в. Эмийн бодисын хордлого
б. Архины хордлого г. Ходоодны шархлаа
д. Ходоод дурандахын өмнө
44. Цэвэрлэх бургуй тавихад өвчтөний байрлал ямар байх вэ?
а. Босоо в. Хэвтээ
б. Баруун хажуугаар нь г. Зүүн хажуугаар нь
д. Өвдөг тохойн байрлал
45. Зайлах бургуй тавихад хэрэглэх усны хэмжээг ол.
а. 1-2 л в. 2-4 л
б. 5-10л г. 2,5-3,5л д. 0,5-14 л
46. Тосон бургуйг юугаар тавивал тохиромжтой вэ?
а. Ургамлын тос в. Савангийн уусмал
б. Буцалсан ус г. Давсны уусмалаар
д. Содын уусмалаар
47. Зайлах бургуйны үед өвчтөний байрлал ямар байвал илүү тохиромжтой вэ?
а. Босоо в. Хэвтээ
б. Баруун хажуугаар нь г. Зүүн хажуугаар нь
д. Өвдөг тохойн байрлал
48. Бичил бургуйг хэдэн хэмийн уусмалаар тавих вэ?
а. 34-35 хэм в. 35-36 хэм
б. 37-38 хэм г. 38-39 хэм д. 40хэмээс дээш
49. Новокайны хэдэн процентын уусмалаар антибиотекийг найруулж өвчтөнд тарьж хэрэглэдэг вэ?
а.10% б. 5% в. 2%
г. 1% д. 0,25 %
50. Зүрхний шигдээсийн үед үзүүлэх анхны тусламж нь
а. Хүчилтөрөгч б. Валидол д. Адерналин
в. Анальгин, промедол г. седуксин
51. Фурациллины хэдэн процентийн уусмалаар шарх угаах вэ?
а. 1х200 г. 1х10000
б. 1х500 д. 2 %
в. 1х5000
52. Биологийн сорил үзэхэд цусыг судсанд яаж явуулах вэ?
а. Урсгаж явуулах б. 1 минутанд 20-30 дусал
в. 1 минутанд 40-60 дусал г. 1 минутанд 10-20 дусал
д. 1 минутанд 30-40 дусал
53. Цус юүлэхийн өмнө эхлээд аль сорилыг үзэх вэ?
а. Резус тохироо үзэх б. Биологийн тохироо
в. Хувийн тохироо г. Бүлгийн тохироо
54. Нүдэнд эм дусаах талбайг зөв сонго.
а. Дээд зовхины гадна буланд 1-2 дуслаар
б. Дээд зовхины дотор буланд 1-2 дуслаар
в. Дээд гадна ба дотор буланд 1-2 дуслаар
г. Доод зовхины салстын нугалаанд 1-2 дуслаар
55. Хүний биеийн жингийн хэдэн хувийг цус эзлэх вэ?
а. 1-10% б. 5-8%
в. 15-20% г. 10-15% д. 4-5%
56. Цусны бүх эзэлхүүний хэдэн хувийг сийвэн эзлэх вэ?
а. 55-60% б. 30-40%
в. 10-20% г. 40-50%
д. 20-30%
57. Цусны бүх эзэлхүүний хэдэн хувийг дүрс элемент эзэлэх вэ?
а. 10-20% б. 20-30%
в. 40-45% г. 55-60% д. 30-40%
58. Эмнэлгийн нэг тасагт байх орны эрүүл ахуйн норм хэд вэ?
а. 10-15 ор б. 50-60 ор
в. 25-30 ор г. 15-20 ор д.30-40 ор
59. Нэг палатанд хэдэн өвчтөн хэвтэхээр зохион байгуулах ёстой вэ?
А. 1-4 ор б. 1-2 ор
В. 4-6 ор г. 6-8 ор д. 1 ор
60. Сүрьеэгийн давтан вакцинжуулалтанд хамрагдах хүүхдийг сонгохдоо ямар сорилыг хэрэглэдэг вэ?
а. Каццон б. Кох
в. Манту г. Бюрнегийн сорил
д. ХЭФ-ийн сорил
61. Мантугийн сорилыг эсрэг гэж тооцох гүвдрүүний хэмжээ
а. 1-5 мм б. 5-10 мм
в. 10-17 мм г. 5-17 мм
д. 17 мм-ээс дээш
62. Цусанд ямар бодис ихэссэнээс арьсны шарлалт үүсдэг вэ?
а. Билирубин б. Холестрин
в. Амилаз г. Трансаминаз
63. Масловын хэрэгцээний эрэмбийн 1-р буюу үндсэн хэрэгцээ юу вэ?
а. Аюулгүй байдал б. Физиологийн
в. Хайр ба эд юмс г. өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ
д. Хүндлэх ба хүндлүүлэх хэрэгцээ
64. Орон дээр хөнжлийг орны толгой хэсгээс хэдэн см зайтай байрлуулах вэ?
А. 10-15 см зайтай
Б. 20-25 см зайтай
В. Зай гаргахгүй орны толгойд тулгаж
Г. Орны толгойд тулган эргүүлэн нугална.
65. Орны эд ангиудыг угааж ариутгах уусмалыг нэрлэ.
А. Фурациллины уусмал
Б. Спирт-иодын уусмал
В. Хлорамины 1-2% -ын уусмал
Г. Устөрөгчийн хэт исэлийн 3%-ын уусмал
Д. Риванолийн 1х 5000- ын уусмал
66. Хөнжил гудсыг ариутгаж цэвэрлэхдээ ямар аргыг хэрэглэдэг вэ?
А. Ариутгалын газар өгнө.
Б. Угаалгын газар өгнө.
В. Гүвж ,сэгсэрч цэвэрлэн салхинд гарган тавина.
67. Орыг ариутгахдаа ариутгалын уусмалыг угаалга цэвэрлэгээний хэдийд нь хэрэглэдэг вэ?
А. Угаалгын эхэнд
Б. Угаалгын явцад
В. Бүгдийг нь угааж цэвэрлэсэний дараа
Г.Угаалга хийхийн урьд өдөр
68. 1-р дэрийг тавихдаа дэрний доод ирмэгийг хүний биеийн аль хэсэгт тохируулан тавих вэ?
А. Далны доод ирмэгт
Б. Өвчтөний бүсэлхий хэсэгт
В. Хүзүүний хонхорт
Г. Өгзөгний хэсэгт тааруулна.
69. Бохир хэрэглэлийн уут бүхий тэргэнцэрийг хаана байрлуулах ёстой вэ?
А. Орны баруун талд Б. Орны зүүн талд
В. Хаана ч болно. Г. Орны хөлд
Д. Орны толгой талд
70. 2 настай хүүхдийн судасны лугшилтын тоо 1 минутанд хэд байх вэ?
А. 110-130 Б. 100
В. 90-95 Г. 60-70
71. Халууныг хоол идсэнээс хойш хэдэн цагийн дараа үзэх хэрэгтэй вэ?
А. 1 цаг Б. 2-3 цаг
В. 4 цаг Г. Цаг хамаарахгүй
72. Хүйтэн жин бигнүүр тавих тохиромжтой хугацааг заа.
А. 15-25 мин Б. 30мин-1 цаг
В. 2 цаг Г. 3-4 цаг
73. Ходоод угаадаг хаймсуурын хэмжээг ол..
А. Урт нь 50-60см , диаметр нь 5-6 мм
Б. Урт нь 75-100 см, диаметр нь 8-12 мм
В. Урт нь 110-120 см, диаметр нь 15-20 см
74. Зимницскийн аргаар сорил хоолыг яаж бэлтгэдэг вэ?
А. Нэг бөөрөнхий байцааг машиндаж буцалган шүүсийг нь марль хөвөнгөөр шүүж авч бэлтгэнэ.
Б. 400гр үхрийн өөхгүй махыг 1 литр усанд хийж 400 мл болтол нь буцалгаж хэрэглэх
В. 200гр хонины махны шөлийг авч хэрэглэх
75. Хүн хоногт дундажаар хэдэн мл шээс ялгаруулдаг вэ?
А. 1000 – 1500 мл Б. 2000 – 2500 мл
В. 2500 – 3000 мл
76. Аль нь бруцелёз өвчнийг оношлодог сорил вэ?
А. Бюрнегийн сорил Б. Пирке – Мантугийн сорил
В. Каццоны сорил
77. Гемотрокс гэж юу вэ?
А. Цээжний хөндий хий хуримтлах
Б. Цээжний хөндийд шингэн хуримтлах
В. Цээжний хөндийд цус хуримтлах
Г. Цээжний хөндийн тунгалагын шингэн хуримтлах
78. Хэвлийн хөндийд хатгалт хийж шингэн авахад өвчтөнг яаж байрлуулах вэ?
А. Түшлэгтэй сандал дээр өвчтөнг гэдийлгэн суулгах
Б. Хаж:уу талаар хэвтүүлэн байрлуулах
В. Гэдрэг нь харуулан хэвтүүлэх
Г. Эрүүг өвчүүнд өвдөгийг хэвлийд наалдуулсан байдалтай
79. Эрүүл хэвтрийн байдалд байгаа хүний нугасны усны даралт хэдэн мм ,муб –ын даралттай тэнцүү байх вэ?
А. 100-180мм. муб Б. 150-200 мм муб
В. 250-300 мм муб Г. 320-400 мм муб
80. Нярай хүүхдийг угаах өрөөний дулаан хэдэн хэм байх ёстой вэ?
А. 16+18 хэм б. +18+20 хэм В. +22+23 хэм
81. Зохиомолоор хооллоход хэрэглэх хаймсуурын хэмжээг заа.
А. Урт нь 60-70 см, диаметр нь 6-8 мм
Б. Урт нь 40-45 см, диаметр нь 2-4 мм
В. урт нь 20-30см, диаметр нь 8-10мм
82. Өндөр халууралтанд хэдэн хэм орох вэ?
а.37,5-38 б. 38-38,5
в.38,5-39,5 г.39,5-41 д. 41 дээш
83. Шээсний хувийн жин хэвийн хэмжээндээ хэд байх вэ?
а. 1000-1005 б. 1010-1020
в. 1030-1040 г. 1050-1060 д. 1040-1050
84. Арьсаар эмийн бодис хэрэглэх аргыг сонго.
а. Нүдэнд эм дусаах б. Хамарт эм дусаах
в. Чихэнд эм дусаах г. Угаалга хийх д. амаар уулгах
85. Бага насны хүүхдийн хэвийн халуун
а. 37 хэм б. 36 хэм
в. 35 хэм г. 38 хэм д. 39 хэм
86. Нярай хүүхэд нэг минутанд хэдэн удаа амьсгалах вэ?
а. 40-45 б. 16-20
в. 20-30 г. 30-40 д. 60-80
87. Орон дээр дэрийг яаж тавих вэ?
А. 3 дэрийг цуг авч нэг мөсөн тавина.
Б. Нэг нэгээр нь авч дэс дараалуулан тавина.
В. Нэг нэгээр нь давхарлан тавина.
88. Өвчтөнийг орны зүүн талруу харуулан хэвтүүлэхдээ сувилагч орны хаана байрлах вэ?
а. Зүүн талд б. Баруун талд
в. Хөл талд г. Толгой талд
89. Цагаан хэрэглэлийг солихдоо юу юуг солих вэ?
а. хөнжил дэвсгэр, гудсыг
б. Гудсыг
в. Хөнжил, цагаан хэрэглэлийг
г. Дэвсгэр, хөнжил болон дэрний уутыг
д. Дэвсгэр даавуу, жийрэг хулдаасыг
90. Цэвэрлэх бургуй тавихад хэдэн литр ус хэрэглэх вэ?
а. 1-2 л б. 0,3-0,5 л
в. 3 л г. 5-8 л
91. Дуслын бургуйг 1-3 настай хүүхдэд хэдэн мл шингэнээр тавих вэ?
а. 40-60мл б. 20-30 мл
в. 15-20 мл г. 10-15 мл
92. Арьсан дор тарилга хийхэд хэдэн хэмийн өнцөг үүсгэн тарих вэ?
а. 10-15 хэм б. 20-30 хэм
в. 40-50 хэм г. 60-70 хэм
93. Сувилахуйг үндэслэгч Флоренц Найтенгель ямар улсаас гаралтай вэ?
а. Англи б. Итали
в. Франц г. Америк д. Трук
94. Олон улсын сувилагчдын өдрийг хэдэн оноос тэмдэглэсэн вэ?
а. 1869 он б. 1971 он
в. 1974 он г. 1980 он д. 1940 он
95. Америкийн сувилахуйн сэтгүүл хэдэн онд хэвлэгдэн гарсан вэ?
а. 1900 он б. 1940 он
в. 1923 он г. 1950 он д. 1960 он
96. “Асран сувилахын тулд хамгийн сайхан орчинд байлгах хэрэгтэй “гэж хэн хэлсэн вэ?
а. Ф. Найтенгель б. Б. Хендерсон
в. Олон улсын сувилахуйн нийгэмлэгээс
г. Америкийн сувилахуйн нийгэмлэгээс
д. Ирина Шарковска
97. ДЭМБ-аас Монгол зориулж хэвлэгдсэн сурах бичиг юу вэ?
а. Тарилга хийх арга б. Өвчтөнийг төрөлжүүлэн сувилах
в. Яаралтай тусламж г. Сувилгааны арга техник
д. Хүүхдийг сувилах
98. 2000 онд олон улсын сувилагчдын баярыг ямар уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бэ?
А. Эрүүл залуус, гэрэлт ирээдүй
Б. Хамтын оролцоо, хамт олны эрүүл мэндын төлөө
В. Сувилагч ямагт таны төлөө
Г. Сувилагч ямагт таны төлөө , хүчирхийлэлийн эсрэг
Д. Сувилагч ямагт таны төлөө, гэр бүл, хамт олон
99. Шээсээр сахар илэрвэл сувилагчийн таамаглал
а. Бөөрний халдвар б. Бөөрний гэмтэл
в. Давсагны халдвар г. Бөөрний өвчин
д. Чихрийн шижин
100. Ямар тохиолдолд хөхрөлт үүсэх вэ?
а. Биемахбодид хүчилтөрөгч ихэдсэнээс
б. Биемахбодид хүчилтөрөгч багадсанаас
в. Хүчилтөрөгчтэй холбогдолгүй
г. Арьс бохирдсоноос
д. Цус багадсанаас
101. Ходоод дурандах шинжилгээг юу гэж нэрлэх вэ?
а. Бронхи скопи
б. Гастроскопи
в. Колоноскопи
г. Цистоскопи
д. Эзофагоскопи
102. Өвчтөнд тавьж өгсөн хөтөвч ямар нөхцөлийг хангах ёстой вэ?
Угааж цэвэрлэсэн байх
Хулдаасаар бүтээсэн байх
Бүлээн усаар зайлж бүлээцүүлсэн байх
Дор нь хулдаас дэвссэн байх
103. Хэвтрийн өвчтөний цагаан хэрэглэл солих зорилгуудыг нэрлэ.
Нуралт, холголт, цооролтоос сэргийлэн хамгаалах
Цэвэрч нямбай байлгах
Дэвсгэрт байгаа хог үйрмэгийг авах, норсон хэсгийг солих
Сэтгэл санааг өөдрөг тайван байлгах
Зовиур шаналгааг багасгах
104. Амны хөндий угаах зорилгуудыг нэрлэ.
Амны хөндийг цэвэрлэж ариун цэврийг сахиулах
Амны хөндийн эвгүй үнэр амтыг арилгах
Шүд цоорч буйл үрэвсэхээс сэргийлэх
Амны хөндийгөөр халдвар дамжихаас хамгаалах
Дуу хоолойг гоё сайхан болгох.
105. Бүх биеийн угаалга хийж болохгүй тохиолдлуудыг заа.
Арьсны өвчин эмгэг
Мэдрэл сэтгэцийн хурц эмгэгшил
Хурц халдварт өвчнөөр өвдөх
Биеийн ерөнхий байдал хүнд байгаа өвчтөн
Босч чадахгүй хэвтрийн өвчтөн
106. Ходоод угаах зорилгуудыг тодорхойл.
Ходоодыг цэвэрлэх
Хагалгаанд бэлтгэх
Ходоодыг дурандаж шинжлэх
Ходоодонд байгаа хорт зүйлсийг гадагш гарган цэвэрлэх
Бүх биемахбодыг хордлогоос хамгаалах
107. Дуслын бургуйг тавих зорилго нь юу вэ?
Шулуун гэдсээр биед тэжээлийн бодис оруулах
Шулуун гэдсээр биед шингэн оруулах
Шулуун гэдсээр биед тайвшруулах эмийн бодис оруулах
Шулуун гэдсээр биеийг цэвэрлэх арга хэмжээ авах
108. Хий гаргах гуурс тавих зорилгыг тодорхойл.
Бүдүүн гэдсэнд хуралдсан хийг гадагшлуулах
Гэдэс цанхайх үед
Гэдэс дүүрч, амьсгал давчдах зовиурыг хөнгөвчлөх
Гэдсийг цэвэрлэх
109. Хураагуур судсаар шингэн сэлбэх зорилгуудыг тодорхойл
Биемахбодын хордлого тайлах
Биемахбодид шаардлагатай шингэн сэлбэх
Биед эргэлдэх цусны хэмжээг нэмэгдүүлэх
Хагалгаанд бэлтгэх
Биед тэжээлийн бодис оруулах
110. Хураагуур судаснаас цус авах ажилбарыг хийж гүйцэтгэхэд юуг анхаарах вэ? 1. Өвчтөний цусны даралт хэт бага байх
2.Өвчтөн өндөр халуунтай байх
3. Шинжилгээ авахад өлөн ирээгүй байх
4.Цус авахын өмнө өвчтөн хэт халуун зүйлс хэрэглэсэн байх
111. Цусыг даршилж хадгалахад хэрэглэдэг бодисуудыг нэрлэ.
Витамин В бүлэг
5%-ын лимон хүчлийн натри
3%-ын устөрөгчийн хэт исэл
25%-ын глюкозын уусмал
10%-ын кальци хлоридын уусмал
112. Ямар тохиолдолд цус сэлбэж болохгүй вэ?
1. Хорт хавдараар өвчилсөн үед
2. Сүръэгийн хурц, идэвхтэй хэлбэр
3. Цус багадалтын үед
4. Элэг бөөрний хурц дутагдал
113. Хүчилтөрөгч өгөх аргуудыг нэрлэ.
1. Хамар залгиурын гуурсаар
2. Баллоноос
3. Хүчилтөрөгчийн өтгөрүүлсэн савнаас
4. Хүчилтөрөгчийн дэрээр
5. Арьсан дор тарих
114. Хүчилтөрөгч өгөх заалтуудыг нэрлэнэ үү?
1. Төвийн хөхрөлт
2. Цээж хүчтэй хонхолзох
3. Амьсгалын тоо 70-иас олон болох
4. Цочиромтгой байдал илэрч гарах
5. Унтаарах байдал
115. Хоол боловсруулах замаар эмийн бодисыг хэрэглэх аргуудыг сонго.
Амаар
Амьсгалаар
Хэлэн дор тавих
Арьсаар
Шулуун гэдсээр
116. Хоол боловсруулах бус замаар эмийн бодисыг хэрэглэх аргуудыг сонго.
Хэлэн дор тавих
Салст бүрхэвчээр
Амаар
Эд эсийн завсар эмийн бодис нэвтрүүлэх
Шулуун гэдсээр
117. Хүчилтөрөгч өгөх хэлбэрүүдийг нэрлэ.
Хүчилтөрөгчийн дэр
Баллоноор амьсгалуулах
Хүчилтөрөгчийн майхан
Барокамер
Хүчилтөрөгчийн коктель
118. Сэхээн амьдруулах тасаг нь доорхи үйл ажиллагааг явуулна.
Амьсгал зүрх судасны дутагдлаас гаргана.
Рентген шинжилгээ болон бусад үйл оношийн шинжилгээг явуулна.
Эрчимт эмчилгээг явуулна.
Өвчтөнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ.
Гэнэтийн осолын үед клиник үхэлд орсон хүнийг сэхээн амьдруулна.
119. Тарианы өрөөний зохион байгуулалт нь:
Тарианы өрөө нь +18+22 хэм
Тарианы өрөө нь +16+18 хэм
Чийглэг нь 40-60%
Чийглэг нь 60-70%
Эм тариа хөтлөх дэвтэр багаж материал байна.
120. ЭДХ-ыг сахихад дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.
Бүх ажилчид зөөлөн ултай гуталтай, цэвэр хувцастай байна.
Тасаг өрөөний гэрэл гэгээ саруулхан байна.
Хүнд өвчтөн, хөнгөн өвчтөнг хамт хэвтүүлэхгүй.
Хана шал цайвар өнгөлөг байна.
Сувилагч өвчтөнөө заавал эргэж тойрно
121. Өрхийн сувилагч дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ.
Өрхийн эмчийн ажилд тусална.
Өндөр настан, жирэмсэн эх, хүнд хүмүүс, 0-1 насны хүүхдийг эргэж тойрно.
Эмчлэн сэргийлэх маягт ¹36 хэрэглэнэ.
Сайн дурынханд 1 хүртэлх насны хүүхдийг асрах, хооллох, өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах зэргийг зааж сургах
Эмчийн эрүүлжүүлэх төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавина.
122. Эрүүл мэндийн төвд дараах мэргэжлийн эмч нар ажиллана.
Өрхийн эмч
Мэс заслын эмч
Дотрын эмч
Эмэгтэйчүүдийн эмч
Шүдний эмч
123. Больницын хэлбэрийн байгууллагад аль нь хамаарах вэ?
ГССЗКТ Эмнэлэг
ЭМЗТ
ХӨСТЭмнэлэг
ЭМТ-7
Амаржих газар
124. Больницийн бус хэлбэрийн байгууллагад аль нь хамаарах вэ?
Амаржих газар
ЭМЗТ
Тусгай эмнэлэг
Диспансер
Нэгдсэн эмнэлэг
125. Өрхийн эмч сувилагч нар хүн амаа эрүүл мэндийн байдлаар хэдэн
бүлэг болгон хуваадаг вэ?
Цоо эрүүл
Эрүүл
Ээнэгшил бүхий архаг өвчтэй
Хагас ээнэгшил бүхий архаг өвчтэй
Ээнэгшилээ алдсан архаг өвчтэй хүмүүс
126. Ахлах сувилагчийн үүрэг
Тасгийн дотоод үйл ажиллагааг хариуцна.
Тасгийн эмийн захиалга хийнэ.
Тарианы түүвэр хийнэ.
Эмийг сувилагч нарт тараана.
Сэргийлэх тарилгын карт бөглөнө.
127. Вакциныг дотор нь хэд ангилах вэ?
1. Амьд 2. Үхүүлсэн
3.Анатоксин 4. Хоргүйсэр 5. Химийн
128. Үрэвслийн эмгэг жамыг бич.
Эд эсийн эвдрэл
Цусны судасны эмгэг өөрчлөлт
Цусны судас болон бичил эргэлтийн хямрал
Улаан эсийн төлжилт
Эд эсийн нөхөн төлжилт
129. Цооролт үүсэх гадаад шалтгаан
Асаргаа сувилгаа муу байснаас
Биеийн эсэргүүцэл муу хүмүүс
Гадны ямар нэгэн зүйлд удаан хугацаагаар дарагдсан үед
Мэдрэл тэжээлийн дутагдал болсноос
Байнгын шээлгүүртэй тохиолдолд
130. Цооролт үүсэх талбайг сонго.
Ахар сүүлний хэсэг
Дал нурууны шонтон ясны хэсэг
Ташаан толгой
Өсгий
Хөлийн шагайд
131. Хүйтэн жинд аль нь хамаарах вэ?
Хүйтэн устай грелка
Хүйтэн усанд базсан нойтон даавуу
Хүйтэн чулуу металл мөс
Хүүдийтэй хүйтэн ус
Хүйтэн даавуугаар ороох
132. Халуун жинд аль нь хамаарах вэ?
Халуун устай грелка
Шилэнд хийсэн халуун ус
Халуун чулуу
Халуун усанд базсан даавуу
Цахилгаан халаагуур
133. Хүйтэн жин тавих заалтыг тодорхойл.
Цус алдалтыг зогсоох
Хаван, хавдар багасгах
Халуун бууруулах
Идээлэх үйл явцыг дарах
Өвдөлт намдаах
134. Халуун жин тавих заалтыг тодорхойл.
Дулаацуулах
Цус тогтоох
Цусны эргэлтыг эрчимжүүлэх
Хаван хавдарыг буулгах
Идээлэх үйл явцыг түргэсгэх
135. Цөсний замын хагалгаа хийлгэсэн өвчтөнд ямар сувилгаа хийгдэх вэ?
1. Өвчтөний артерийн даралтыг хэмжиж пульс тоолно.
2. Өвчтөнг гэдрэг дэргүй харуулж хэвтүүлнэ.
3. Өвчтөний толгойг хажуу тийш харуулж дэргүй хэвтүүлнэ.
4. Хүссэн хоолыг өгнө.
5. Шархаар халдвар орохоос сэргийлнэ.
136. Ходоодны хагалгаанд орох өвчтөнийг бэлтгэхдээ:
Хоолыг 3 хоногийн өмнөөс сойно.
Хоол сойх шаардлагагүй.
Шаардлагатай бол ходоод угаана.
Ходоод угаах шаардлагагүй.
Хагалгааны урд орой цэвэрлэх бургуй тавина.
137. Шулуун гэдсэнд хий гаргах гуурсыг дараахь үед тавина.
Өтгөн хатсан
Гэдэс хийгээр дүүрсэн үед
Хордлогын үед
Хий өөрөө аяндаа гадагшлахгүй тохиолдолд
Шингэн алдсан үед
138. Гич тавьж болохгүй заалтууд
Арьсны өвчнүүд
Өндөр халуунтай үед
Хорт хавдрын үед
Уушигнаас цус алдаж байгаа үед
Арьсан дээр гарсан цэврүүт тууралтын үед
139. Гуурсан хоолойн багтраа өвчин ширүүсэх үед дараах арга хэмжээг авна
1. Сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг яаралтай зайлуулна.
2. Гуурсан хоолойг агшаах арга хэмжээ авна
3. Эуфиллин 2,4%-10.0 в.в-д хийнэ
4. Судаснаас 200-250 мл цус ханана
5. Хүчилтөрөгч амьсгалуулна.
140. Бумба тавих заалтыг тодорхойл.
Уушигны үрэвслийн үед
Уушигны гялтангийн үрэвслийн үед
Суудлын мэдрэл түүний ширхэгийн үрэвслийн үед
Хавирга хоорондын мэдрэлийн үрэвслийн үед
Уушигны хорт хавдрын үед
141. Цэвэрлэх бургуй тавих заалтыг ол.
Өтгөн хатсан тохиолдолд
Мэс заслын өмнө
Хэвлийн хөндийн эрхтний зураг авахад
Янз бүрийн хордлогын үед
Өвчтөн хавантай үед
142. Бумба тавих эсрэг заалтыг тодорхойл.
Сэтгэцийн цочмог сэрэлтэй үед
Уушигны сүрьеэгийн үед
Уушигнаас цус алдаж байгаа үед
Өндөр халуунтай үед
Уушигны хорт хавдрын үед
143. Бумба гичний үйлчилгээг тодорхойл.
Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
Үрэвслийг шимэгдүүлэх
Цусны эргэлтийг сайжруулах
Цэр ховхлох
Хордлогыг багасгах
144. Гич тавих талбайг ол.
Цээжний араар 2. Хөлийн уланд
Хоолойд 4. Хөлийн эрээн булчинд
5.Хэвлийд
145. Бумба тавих талбайг ол.
Багана нурууны 2 талаар
Өгзөг гуяны араар
Цээжний араар
Цээжний баруун дээд хэсэгт
146. Цэвэрлэх бургуй тавих эсрэг заалтыг ол.
Хоол боловсруулах эрхтнээс цус алдахад
Өтгөн хатахад
Анус урагдах үед
Янз бүрийн хордлогын үед
Өвчтөн хавантай үед
147. Өрхийн 1 эмч сувилагч үйлчлэх хүрээнийхээ өрхүүдийг ерөнхийд нь яаж ангилан эрүүл мэндийн идэвхтэй хяналтанд хамруулах вэ?
Эрүүл өрх
Дутуу өрх
Эрүүл мэндийн бага өртөмтгий өрх
Бүтэн ба хагас өнчин хүүхэдтэй өрх
Эрүүл мэндийн өртөмтгий өрх
148. Хүлээн авах тасаг ямар ямар өрөөнөөс тогтох вэ?
Өвчтөнг хүлээн авах өрөө
Ариун цэврийн өрөө
Яаралтай тусламж үзүүлэх өрөө
Хувцас солих өрөө
Хувцас хадгалах өрөө
149. Багаж хэрэгслийн угаалга ариутгалын чанарт тавих сорилуудыг нэрлэ.
Бенздиний сорил
Лакмусын сорил
Ортотолидины сорил
Амидопирины сорил
Азопирамовын сорил
150. Эмнэлэг хамгааллын дэглэмд хамаарах нахцөлүүдийг заа.
Гэрэл, дулаан, агаар
Больницын гадаад орчны ариун цэвэр
Эмнэлгийн байгууллагын ариун цэвэр
Дотоод дүрэм
Эмнэлгийн ажилчдын ариун цэвэр
151. Антисептикийн биологийн аргад аль нь хамаарах вэ?
Цус плазм юүлэх 2. Гаммаглобулин
3.Фермент 4. Антибиотек
5.Гормон
152. Асептикийн механик аргад аль нь орох вэ?
Угаах 2. Шавших
3.Зүлгэх 4. Сойздох
5.Буцалгах
153. Асептикийн физикийн аргад аль нь орох вэ?
УВЧ-ээр шарах
Улайсган шатаах
Шатаах
Буцалгах
Автоклавт ариутгах
154. Антисептикийн химийн бодисыг нэрлэнэ үү?
Марганц
Иод
Фурациллин
Спирт
Устөрөгчийн хэт исэл
155. Цус цусан бүтээгдхүүнийг судсаар юүлэхэд анхаарах зүйлүүд
Үйлдвэрлэсэн он сар өдөр серийн дугаар
Өвчтөний халууныг хэмжих
Цусны хувийн тохироо үзэх
Бүлгийн тохироо үзэх
Биологийн тохироо үзэх
156. Өтгөн хатах үед авах арга хэмжээ
Туулга уулгах
Цэвэрлэх бургуй тавих
Иллэг массаж хийх
Зайлах бургуй тавих
Хүйтэн жин тавих
157. Донорын цус өгөхийг дараах тохиолдолд бүр мөсөн хориглоно.
Нян вирус бактерийн эрүүл тээгч
Мансууруулах донтон
Хорт хавдар
Тэмбүү ДОХ-оор өвдсөн үед
Тамхи татдаг бол
158. Цус өгөхийг дараах тохиолдолд түр хориглоно.
Жирэмсэн үед
Хөхүүл хүүхэдтэй эхчүүд
Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
Вируст гепатитаар өвдөөд эдгэрснээс хойш жилийн дараа
Архаг тамхичин
159. Цооролттой өвчтөнг сувилахдаа
Байрлалыг тогтмол солих
Бүх биеийн угаалга хийх
Иллэг массаж хийх
Цэвэр боолт хийх
Илчлэг сайтай хоол тэжээл өгөх
160. Эмнэлгийн ажилтан өвчтөний сэтгэлийг юугаар татах вэ?
Үгээр
Сайхан инээмсэглэлээр
Үйл хөдлөлөөр
Хичээнгүй ажиллагаагаар
Орчин нөхцлөөр
161. Биологийн үхлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Шарилын хөшилт
Ухаан санаа муудах
Хөрөлт
Язралт
Хүүрийн толбо
162. Ходоод угаах хэдэн арга байдаг вэ?
Механик арга
Физикийн арга
Хаймсуураар угаах арга
Химийн арга
Бөөлжүүлэх эмийг арьсан дор тарих арга
163. Ходоодонд зонд тавьж болохгүй заалт
Ходоод гэдэсний шархлаа
Улаан хоолойн судас өргөссөн ба нарийссан үед
Ходоод химийн бодисоор түлэгдсэн үед
Амны хөндий залгиурын хурц үрэвслийн үед
Жирэмсний сүүлийн сард
164. Дусал тарилгыг хийхдээ дараах зүйлсийг хянана.
Өвчтөн халуунтай эсэх
Өвчтөн даарсан эсэх
Дусал залгах өрөө дулаан эсэх
Дуслын шингэний үйлдвэрлэсэн он сар өдөр
Дуслын системийн бүрэн бүтэн эсэх
165. Цэвэрлэх бургуйг ямар найрлагатай тавьж болох вэ?
Буцалсан бүлээн усаар
Савантай усаар
Давстай усаар
Глицеринтэй усаар
Крантны усаар
166. Эмнэлгийн дотоод халдварыг илрэх байдлаар нь:
Амбулатороос халдвар аваад амбулаторт байхад илрэх
Халдварыг эмнэлгийн гадна аваад эмнэлэгт байхад илрэх
Эмнэлэг дотор аваад эмнэлэгт байхад илрэх
Эмнэлэг дотор аваад эмнэлэгээс гарсан хойно илрэх
Амбулатороос аваад эмнэлэгт хэвтсэн хойно илрэх
167. Цөсний хатгааны үед үзүүлэх яаралтай тусламжийг заана уу
1. Мөс залгиулах
2. Бүлээн жин тавих
3. Тайван байлгах
4. 50%-ийн анальгин булчинд тарих
5.Новокайны хориг бөөрний эслэгт хийх
168. Бронхит ба бронхиалит өвчтэй хүнд хийгдэх сувилгааг тодорхойл
Өрөө тасалгаанд цэвэр агаар оруулах
Өрөө таслгаанд чийгтэй цэвэрлэгээ хийх
Калорлог ихтэй хялбар шингэх хоол өгөх
Бумба , гич тавих