Эрдэм шинжилгээний найруулгын онцлог • Асуудал дэвшүүлсэн, эрэл хайгуултайгаар шиидвэрлэн түүнийгээ баталж нотолсон • Мэргэжлийн нэр томьёог хэрэглэдэг • Нуршихгүйгээр, шууд утгаар нь, оновчтой бичих • Эшлэл, тайлбар, зүүлт,хавсралт материал хэрэглэдэг • Хүснэгт, загвар, бүдүүвч, тулгуур зэргийг зохистой ашигладаг • Хэл найруулга нь энгийн байдаг Эрдэм шинжилгээний зохиолын бүтэц : Нэг сэдэвт зохиол, дипломын ажил : 1.Удиртгал • Судалгааны ажлын үндэслэл • Энэ сэдвээр өмнө судлагдсан байдал • Судалгааны ажлын зорилго • Судалгааны ажлын зорилт • Судлах зүйл • Судлагдахуун • Таамаглал • Судалгааны шинэлэг тал • Зохиолын бүтэц
2. Тэргүүн, дэд бүлэг: 3. дүгнэлт 4. ном зүй, хавсралт
Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, илтгэл : • өгүүллийн эхлэл хэсэг, уг сэдвийн судлагдсан байдал • үндсэн хэсэг, баталгаа, нотолгоо, баримт мэдээлэл • Төгсгөл хэсэг, дэвшүүлсэн асуудал • Товч дүгнэлт
Албан бичгийн найруулгын онцлог : • Товч, тодорхой • Тодорхой, загвартай • Оновчтой • үнэн зөв • Энгийн ойлгомжтой
Албан бичгийн найруулгын хэлбэр : • Хууль, зарлиг, тогтоол, тушаал, захирамж, албан мэдэгдэл • Дүрэм, журам • Заавар, удирдамж, албан захидал • Цахилгаан, нот бичиг • өргөдөл, баримт • тайлан, илтгэх хуудас • хурлын тэмдэглэл ( протокол)
Албан бичгийн бүтэц, явуулах , илгээх бичиг : • он, сар, өдөр • бичгийн дугаар • хаана, хэнд явуулах • албан бичгийн утга • үндсэн бичвэр • Явуулсан хүний гарын үсэг
Тайлан : • Хэний ямар хугацаанд хийсэн ажлын тайлан болох тухай гарчиг • Хийсэн ажлын агуулга, гүйцэтгэлийг тоо баримттай бүлэглэн бичнэ • Цаашид хий ажлын тойм • Удирдлага байгуулгад тавих санал
Хурлын тэмдэглэл: • Он, сар, өдөр • ямар хурлын тэмдэглэл болох тухай гарчиг • хуралд оролцсон хүмүүс , хурал эхэлсэн, дууссан цаг хугацааны тухай тэмдэглэл • хэлэлцэх асуудлын тойм • хэлэлцсэн асуудал • асуулт, хариулт , санал • шийдвэрлэсэн асуудлын тэмдэглэл
Өргөдөл : • он, сар, өдөр • хаана, хэнд бичих тухай • хэнээс бичиж буй • өргөдөл бичих болсон учир шалтгаан, хүсэмжилсэн зүйл • өргөдөл бичсэн хүний хаяг, овог, нэр
Баримт : • он, сар, өдөр • хаана, хэнд бичих тухай • хэнээс бичиж буй • баримт бичих болсон учир шалтгаан, авах зүйлийн жагсаалт, нэр төрөл • баримт бичсэн хүний хаяг, овог, нэр |