Та манлайлагч байхын тулд...
Амжилт нэр алдар руу тэмүүлдэггүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Бид өөрсдийнхөө хийж буй ажлаа уул юм гэж бодвол ямагт оргилд нь бусдаас түрүүлэн гарч өөрийн эзэнт гүрний далбаагаа мандуулахыг хүсдэг билээ. Бүгдээс түрүүлж гарахын тулд туйлдаж унатлаа хурдлах хэрэггүй. Дараахь зарчмыг баримталснаар та аажимхан явсан ч хар хурдаараа гүйж яваа хүнээс ч өмнө оргилдоо гарч чадна.
Нэг. Хүндэтгэл ямагт сайн сайхан итгэл найдварыг төрүүлж байдаг учир бусдын эрх чөлөөг хүндлэхийн чинь хэрээр хариу хүндэтгэл ирнэ.
Хоёр. Хамтын хүрээлэнд чинь тантай хамтран ажиллахыг хүсдэггүй нэгэн байсан ч эвтэйхэн харьцаж сураарай. Аливаа шүүмжлэлд зөв оновчтой, цэгцтэй асуултаар хариулж сурах нь чухал.
Гурав. Та хэний ч эрхэнд байхыг хүсэхгүй байгаагийн адил хэн нэгэн ч таны эрхэнд орохыг хүсэхгүй. Иймээс эхлээд түүний үгийг хүлээцтэй сонсчихоод дараа нь саналаа хэлж бай.
Дөрөв. Аливаа зүйлийг дэс дараатай хийж сур.
Тав. Таныг тэргүүлэгч болоход олонхийн дэмжлэг хамгийн их үүрэгтэй. Тэдний дэмжлэгийг авахын тулд энгийн элэгсэг харьцахад л хангалттай.
Зургаа. Ямарваа зүйлд ямагт өөрийнхөөрөө байгаарай.
Долоо. Хийсэн үйлдэл бүхэн чинь зөв байх албагүй. Гагцхүү ажлаа шударгаар үнэлэх зоригтой бай.
Найм. Өөрийнхөө юуг хамгийн сайн чадахыг олж мэдээд түүнийгээ сайн боловсруул. Бусдад сайрхан тараах хэрэггүй.
Ес. Хэрвээ та амьдралаас үнэт зүйлийг эрэлхийлж байгаа бол орчин тойрноо ч мөн үнэлж сурах нь чухал.
Арав. Эцэст нь хэлэхэд та бүгдийг чаддаг байх албагүй. Гагцхүү “Хүн бүр хийж байгаа зүйлдээ агуу байх ёстой” гэдэг үгийг санаж яваарай. Тэгсэн цагт бүх юм таны гарт байна гэсэн үг.
Эх сурвалж: www.Dandaa.mn

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Бичсэн: lkj хэзээ: 23:31, 2010-10-20 | Холбоос | |